Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2026-01-13

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд Уянга сумын МАН-ын хорооны дэргэдэх Социал демократ залуучуудын холбооноос SDY гар бөмбөгийн лигийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн лигийн тэмцээнийг Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн дарга, Ардын Их Хурлын депутат, Ардчилсан үндсэн хуулийг батлалцсан, Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхны дарга асан Салжидын Батжаргал агсны нэрэмжит болгон зохион байгуулж, тэмцээнийг С.Батжаргал агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж, дэмжин оролцлоо.

Энэ жилийн SDY гар бөмбөгийн лигийн тэмцээнд 24 багийн 250 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Тус тэмцээнийг зохион байгуулахад сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Хүрэлбаатар, Засаг дарга Г.Цэрэнтогтох, Засаг даргын орлогч П.Манал нар хамтран ажиллаа.

Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 430 депутатын 99 хувь нь дэмжиж Ардын Их Хурлын II хуралдаанаар Монгол Улсын шинэ Үндсэн хууль үнэмлэхүй олонхын саналаар батлагдаж байсан түүхтэй.

Түүхээс товч дурдахад;

🇲🇳1992 онд болсон Шинэ Үндсэн хуулийг батлах ард нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

🇲🇳Анхны Үндсэн хуулийг боловсруулах хугацаанд Америк, Англи, Бельги, Норвеги, Орос, Швед, Японы Үндсэн хуулийг орчуулж, судалсан байна.

🇲🇳Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталж , тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй.

🇲🇳Монгол Улс Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онд буюу дөрвөн удаа шинэчлэн баталсан агаад Ази тивдээ анх Үндсэн хуультай болсон орон гэж нэрлэгддэг аж.

 

Салжидын Батжаргал агсны үр хүүхдүүдэд баярлаж, талархсанаа илэрхийлж, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 103
36 / 35%
32 / 31%
26 / 25%
6 / 6%
3 / 3%