Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний "Santa challenge" аяны хүрээнд "Аж ахуйн нэгж, иргэдийг хүмүүнлэгийн үйлсэд уриалж, бие биедээ туслах, хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, шинэ жилийн баяраар хүүхэд багачуудад бэлэг өгч баярлуулах ажил"-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Улаан загалмайн анхан шатны хорооноос сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран зохион байгууллаа.
Бэлэг гардуулах үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн анхан шатны хорооны дарга Т.Хүрэлбаатар бэлэг авсан хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт хүсэж, 2026 ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Бяцхан хүүхэд багачуудад бэлэг өгч гардуулахад хандив өгсөн аж ахуйн нэгжүүд, иргэд та бүхэнд гүн талархал илэрхийлье.
1.Г.Мөнхдалай захиралтай "Буян-Уул" дэлгүүр 20 ширхэг бэлэг
2. П.Цэрэн захиралтай "Хур-Ундарга" дэлгүүр 15 ширхэг бэлэг
3.Э.Уранчимэг захиралтай "Сүмбэрт мандах" дэлгүүр 10 ширхэг бэлэг
4.М.Энхтүвшин захиралтай "Буянт хайрхан" дэлгүүр 5 ширхэг бэлэг
5. Л.Жигжидсүрэн захиралтай "Тэмүүлэл" дэлгүүр 5 ширхэг бэлэг
6.Э.Лхагвадорж захиралтай "Өлзийт нутаг" дэлгүүр 5 ширхэг бэлэг
7.С.Даариймаа захиралтай "Нутгийн хишиг" дэлгүүр 5 ширхэг бэлэг
8.Ц.Цэрэндавга захиралтай "Сарлаг уулын хишиг" дэлгүүр 5 ширхэг бэлэг
9.Б.Цэндсүрэн захиралтай "Уянга түшээ" дэлгүүр 5 ширхэг бэлэг
10.Ө.Төмөрхуяг захиралтай "Мөнх-Ундрам" дэлгүүр 5 ширхэг бэлэг
11.Б.Ганзориг захиралтай "Буянт нутаг" дэлгүүр 4 ширхэг бэлэг
12. Д.Бүрэнбаатар захиралтай "Царан" дэлгүүр 3 ширхэг бэлэг
13. Шуранга 4-р багийн иргэн У.Мянганбаяр 2 ширхэг бэлэг
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, УЛААН ЗАГАЛМАЙН. АНХАН ШАТНЫ ХОРОО



