Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024, 2025 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл” сэдвээр нийтийн сонсгол зохион байгууллаа.

2025-12-25

Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна гэж заасан бөгөөд сумын ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаас Нийтийн сонсголын сэдэв, товыг тогтоосон юм. Нийтийн сонсголыг “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024, 2025 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл” сэдвээр хийхээр тогтоосон бөгөөд өнөөдөр нийтийн сонсголыг зохион байгууллаа. 

 

Б.Гантулга, Д.Чимэдцэрэн, Л.Эрдэнэбаяр, Г.Баттулга, Ш.Долгорсүрэн, Ц.Должинсүрэн, Б.Ганзориг, П.Дашзэвэг, Д.Санлиг нар журамд заасны дагуу бүртгүүлсэн бөгөөд Л.Эрдэнэбаяр, Ц.Должинсүрэн, Б.Ганзориг, Д.Чимэдцэрэн, Г.Баттулга нар хүрэлцэн ирэх боломжгүй болж, Б.ГантулгаШ.Долгорсүрэн, П.Дашзэвэг, Д.Санлиг нар оролцогчоор оролцлоо. 

Ажиглагчаар орохоор 15 иргэн бүртгүүлснээс 12 иргэн ирж оролцлоо. 

 

Сонсголд тайлбар мэдээлэл өгөхөөр дуудагдсан төрийн байгууллага, албан тушаалтнаар:

1.     Г.Цэрэнтогтох, /Засаг дарга/,

2.     П.Манал /Засаг даргын орлогч/,

3.     З.Дагвасүрэн /Засаг даргын Тамгын газрын дарга/,

4.     Б.Энхбат /Сумын санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч/,

5.     Б.Биндэръяа /Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч/,

6.     Т.Нармандах /3 дугаар багийн Засаг дарга/,

7.      Ц.Эрдэнэхүү / 5 дугаар багийн засаг дарга/,

8.     Т.Нямсүрэн /8 дугаар багийн засаг дарга/ нар тус тус оролцсон.

 

Сонсголыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Хүрэлбаатар нээж, 1-р тойргийн төлөөлөгч П.Бямбатогтох удирдан зохион байгуулсан. 

“Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024, 2025 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл” -ийн талаар сумын Санхүү албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий Нягтлан бодогч дарга Б.Энхбат мэдээлэл хийж, оролцогчид асуулт асууж, сонсголд тайлбар, мэдээлэл өгөх албан хаагчдаас асуултын хариулт авсан. 

Мөн сонсголд оролцогчид саналаа хэлснээр нийтийн сонсгол өндөрлөлөө.

 

Цаашид нийтийн сонсголд идэвхтэй оролцохыг иргэд та бүхэнд уриалж байна. 

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 103
36 / 35%
32 / 31%
26 / 25%
6 / 6%
3 / 3%