Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа.

2025-12-08

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 9 дүгээр хуралдааны тов тогтоох тухай болон  хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тус тус  баталлаа. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 9 дүгээр хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Даваа гарагт 09:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэв. 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

                1.Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлтийн тухай

2.Уул уурхайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тухай

3.Нохойны албан татварын хэмжээг тогтоох тухай

     4.Сумын  Орон нутгийн хөгжлийн сангийн 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөлтийн тухай

          5.Сумын төсвийн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2026 оны төлөвлөгөө, орлого, зарлагыг батлах тухай

                6.Сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлтийн тухай

     7.Сумын Орон нутгийн хөгжлийн сан, хоршоо хөгжүүлэх сан,  сум хөгжүүлэх сан, бусад төсөл, хөтөлбөр, сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, нийлүүлэгдсэн бараа үйлчилгээний эзэмшигчийг тогтоох тухай

     8.Бусад асуудал

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 102
35 / 34%
32 / 31%
26 / 25%
6 / 6%
3 / 3%