Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 8 дугаар хуралдаан хуралдлаа.

2025-12-03

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 8 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Хуралдаанд 29 төлөөлөгчөөс 22 төлөөлөгч хүрэлцэн ирж ирц 75,8 хувийн ирцтэй хуралдсан. 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

             1.Сумын Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын чиг үүрэг, журмыг шинэчлэн батлах тухай

      2. Нийтийн сонсголын сэдэв, тов тогтоох тухай

      3.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт батлах тухай

      4.Сумын Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай

       5.Соёлын давлагаа хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

       6.Хөрөнгө актлах тухай

 

Мөн хуралдааны үеэр Таац 2 дугаар багийн өндөр настан х.Лонжидод Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас одон" гардуулан өглөө. 

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 102
35 / 34%
32 / 31%
26 / 25%
6 / 6%
3 / 3%