Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" БОЛЛОО

2025-12-06

Монгол Улс Анхдугаар Үндсэн хууль баталсны түүхт 101 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын "СУМЫН АВАРГА" шалгаруулах ШАТАРЫН тэмцээнд өөрийн оюун ухаан, авьяас чадвараа дайчлан оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Эрэгтэй төрөлд:

ТЭРГҮҮН БАЙРАНД Б.ГАНБАТ (Бадрал 5-р баг)

ДЭД БАЙРАНД Н.ОТГОНБААТАР (Жаргалант 1-р баг)

Эмэгтэй төрөлд:

ТЭРГҮҮН БАЙРАНД Э.БУЯНЗАЯА (Онги 8-р баг) нар тус тус шалгарч хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Мөн эрэгтэй ГУТГААР БАЙРАНД Ц.ЛУВСАНДОРЖ (Жаргалант 1-р баг), эмэгтэй ДЭД БАЙРАНД Л.БААСАНХАНД (Бадрал 5-р баг), ГУТГААР БАЙРАНД Р.ЦЭЦЭГМАА (Шивээ-Овоо 3-р баг) нар шалгарлаа.

Та бүхэндээ БАЯР ХҮРГЭЕ.

УХААН ХУРЦ, НҮҮДЭЛ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ

Ивээн тэтгэсэн: "Арвин дэлгэрэх" дэлгүүрийн эзэн Д.Сэдэд танд оролцогчдынхоо өмнөөс халуун талархал илэрхийлье.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 102
35 / 34%
32 / 31%
26 / 25%
6 / 6%
3 / 3%