Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа.

2025-11-20

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагт хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 8 дугаар хуралдааны тов тогтоох тухай болон  хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тус тус  баталлаа. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 8 дугаар хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Лхагва гарагт 10:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэв. 

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

   1.Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын чиг үүрэг, журмыг шинэчлэн батлах тухай

      2. Нийтийн сонсголын сэдэв, тов тогтоох тухай

      3.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт батлах тухай

       4.Сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай

       5.Соёлын давлагаа хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

       6.Хөрөнгө актлах тухай

       7.Бусад асуудал

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 101
35 / 35%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%