Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний зардлын норматив батлуулах тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2025-10-24

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Мал эмнэлгийн тасагтай хамтран “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний зардлын норматив батлуулах тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Мал эмнэлгийн тасгийн дарга дараах асуудлыг танилцууллаа.

Уянга суманд 2 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 2 малын их эмч 383,127 толгой малыг хариуцан мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Нэг малын эмчид оногдох малын тоо  3-7 дахин хэтэрсэн байгаа нь малын эмчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж байна. Шинэ залуу боловсон хүчин тус сумаас малын их эмчээр сураад төгсөж байгаа боловч хөдөө орон нутагт ажиллах сонирхолгүй байна. Энэ нь малын их эмч нарын ажлын ачаалал их хэдийн ч мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив 2014 болон 2015 онд батлагдснаас хойш өөрчлөгдөөгүй. Гэтэл төгрөгийн ханш унаж, инфляци өссөөр байна.

Иймээс “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний зардлын нормативыг шинэчлэн батлах шаардлагтай талаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцсон сумын Засаг дарга, багийн Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, төлөөлөгчид, малчид, иргэд дэмжив. 

Хэлэлцүүлгийн үеэр дараах дүгнэлтэд хүрлээ.

1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний зардлын норматив нэмэгдээд ирэхээр суманд ажиллах шинэ залуу малын эмчийн тоо нэмэгдэж, малын эмчийн хүрэлцээ хангамж нэмэгдэх, 

2.Дуудлагаар очиход явсан км-ээр тооцож малчдаас мөнгө авдаг болох гэж байгааг малчдад сурталчлах,

      3. Утсаар зөвөлгөө өгөх бүрт мөнгө төлөх нь хүндрэлтэй,

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 101
35 / 35%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%