Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдээс санал авах хүрээнд Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2025-10-08

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдээс санал авах хүрээнд Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар танилцуулга сургалт зохион байгуулж, нэмэлт өөрчлөлтүүдийг хуулийн зүйл заалттай харьцуулан танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт оролцогсод нэмэлт өөрчлөлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тухайн өөрчлөлтүүдээс гадна дараах саналуудыг тусгуулахыг хүссэнийг холбогдох байгууллагад уламжиллаа. Үүнд:

     1.Тэтгэмжийг 100,000,000 (нэг зуун сая) төгрөг болгуулах, өмнө нь тэтгэмж авсан хүмүүст нөхөн олгуулах,

       2.Өвөрхангай аймгийн Уянга сум нь тухайн үед хамгийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн. Сайн ноён ханы том хүрээ байж байгаад тэр чигээрээ сүйрсэн. Ийм сумыг тусгайлан авч үзэж улсын төсвөөс хөшөө босгох ч юм уу, аль эсвэл тухайн суманд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд зориулсан өдрийг тохиолдуулан сургалт, сурталчилгаа бусад арга хэмжээний зардлыг шийдэж өгдөг болох,

         3.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр хөөцөлдөх гэхээр нэр нь олдохгүй, материал нь бүрдэхгүй хүмүүс их байдаг тэдгээрийг тогтоох, нарийвчлан судлах тусгай ажлын хэсэг байгуулж судлуулах,

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 101
35 / 35%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%