Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн тус суманд ажиллалаа.

2025-10-20

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Т.Нарангараваар ахлуулсан, аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Байгаль орчны газар, Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн дарга нар, албан хаагчидтай ажлын хэсэг тус суманд 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажиллаж, аймгийн Цагдаагийн газраас “Уянга сумын эрүү, хэв журмын нөхцөл байдал”-ын талаар төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан. Тус арга хэмжээнд 190 төрийн албан хаагч, иргэд хамрагдсан.

          Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хамтарсан багийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзан тус суманд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо их байгаатай холбогдуулан тус архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд иргэдийг холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл солилцож, 2026 оны төлөвлөгөөнд тусгайлан тусгахаар үүрэг чиглэл өгсөн.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 101
35 / 35%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%