Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудад хяналт шалгалт зохион байгууллаа.

2025-10-14

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 2/116 дугаар албан бичгийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр батлуулсан “Шашны байгууллагуудад хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу суманд шашны үйл ажиллагаа явуулж байгаа Ганданцээпэллин, Чойр дацан хийдүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

          Хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, гишүүдэд Соёлын төвийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн, сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, Улсын бүртгэгч, Нийгмийн даатгалын байцаагч, Газрын даамал, Татварын улсын байцаагч, Гэр бүл, хүүхдийн нийгмийн ажилтан  нар ажилласан.

          Хяналт шалгалтын хүрээнд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/04 дүгээр тогтоолоор батлагдсан “Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шашны байгууллагад зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг мөрдлөг болгосон.

          Ганданцээпэллин хийд нь 1 хамба лам, 11 ламтай, Чойддацан хийд нь 1 хамба лам, 1 дэд хамба лам, 8 ламтай шашны үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын үеэр Ганданцээпэллин хийдэд 12 лам, Чойрдацан хийдэд 4 лам байсан.

          Хяналт шалгалтын үеэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/04 дүгээр тогтоолоор батлагдсан “Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шашны байгууллагад зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлуулсан удирдамжийг танилцуулж, цаашид хууль, журмаа мөрдөн үйл ажиллагаагаа явуулахыг үүрэг болгосон.

          Улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эсэх, газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа, нийгмийн даатгалын байцаагч нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, татварын улсын байцаагч нь татвар төлөлтөд тус тус хяналт тавьж ажилласан. Чойр дацан хийдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байгаа тул сунгуулах, татвараа төлөх, Ганданцээпэллин хийдийг байгууллагаасаа лам нар, ажилтнуудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөх зэрэг үүрэг чиглэлийг өгч ажилласан.

          Соёлын төвийн эрхлэгч нь Ганданцээпэллин, Чойрдацан хийдүүдэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалын талаарх мэдээллийг соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд энэ онд улсын үзлэг тооллого зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүртгүүлэх арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангасан.

          Гэр бүл, хүүхдийн нийгмийн ажилтан нь Ганданцээпэллин хийдэд сурч байгаа 2 хүүхдийн судалгааг авч, холбогдох асуултыг асууж ганцаарчлан уулзсан.

          Мөн хяналт шалгалтын хүрээнд уламжлалт шашны байгууллагын бүртгэл, судалгааг нарийвчлан гаргасан.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 101
35 / 35%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%