Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа.

2025-09-10

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд сумын сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын даргын захирамжаар Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн биеийг оршоосон газар болох Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутагт байрлах Шарилын магнайг тахисан. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж Ганданцээпэллин, Чойрдацан хийдэд Жандаг манж, Долоон доо, Долоон ерөөл, Оройн ерөөл, Ерөөлийн хаан, Маанийн ерөөл, Доржзовд зэрэг номуудыг хуруулж, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, зул өргөх арга хэмжээг зохион байгуулсан. 

Мөн Ерөнхий боловсролын сургуулиуд тус өдрийг тохиолдуулан сургалт, нөлөөллийн  арга хэмжээнүүд зохион байгуулсан. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%