Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2025-06-29

  Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 06 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цагт багийн төвийн байранд хуралдлаа. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас 1 иргэн ирснээр ирц бүрдэн хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай
  • Бусад асуудал 

Мөн хуралдааны үеэр

  • Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын мэдээлэл
  • Сумын ГХУСАЗСалбар Зөвлөлийн мэдээлэл өглөө. 

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага юм.

Иргэд та бүхнийг багийн иргэдийн Нийтийн хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%