Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Онги 8 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. 2025-06-24

2025-06-24

 Онги 8 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 06 дугаар сарын 24-ний өдрийн 11:00 цагт Соёлын төвд хуралдлаа. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд (400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас) 5 өрх тутмаас 1 иргэн буюу 404 өрхөөс 86 өрхийн иргэн ирснээр ирц бүрдэн хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 

  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай
  • Бусад асуудал 

Мөн хуралдааны үеэр

  • Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын мэдээлэл
  • Сумын ГХУСАЗСалбар Зөвлөлийн мэдээлэл өглөө. 

Багуудын иргэдийн Нийтийн Хуралдааны дараа сумын Соёлын төвөөс "Соёлын явуулын үйлчилгээ"-г иргэдэд хүргэж байна. 

Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага юм.

Иргэд та бүхнийг багийн иргэдийн Нийтийн хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%