2025 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд багуудын Иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл хуралдаж хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг тогтоолоо. Иргэд та бүхэн багийн Иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцоно уу.
Шивээ-Овоо 3 дугаар баг 06 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагт Ахмадын өргөөнд
Онги 8 дугаар баг 06 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагт Соёлын төвд
Бадрал 5 дугаар баг 06 дугаар сарын 25-ний өдрийн 11:00 цагт Багийн төвд
Бөөрөлжүүт 6 дугаар баг 06 дугаар сарын 26-ний өдрийн 12:00 цагт Багийн төвд
Жаргалант 1 дүгээр баг 06 дугаар сарын 27-ний өдрийн 12:00 цагт Багийн төвийн зааланд
Таац 2 дугаар баг 06 дугаар сарын 27-ний өдрийн 12:00 цагт Багийн төвийн зааланд
Шуранга 4 дүгээр баг 06 дугаар сарын 28-ний өдрийн 11:00 цагт Багийн төвд
Өлт 7 дугаар баг 06 дугаар сарын 30-ний өдрийн 11:00 цагт Багийн төвд тус тус хуралдана.
Багуудын ИНХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд өгсөн иргэдийн саналыг эрэмбэлэх тухай
- Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын мэдээлэл
- Сумын ГХУСАЗСалбар Зөвлөлийн мэдээлэл
- Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх тухай (зарим багууд)
- Бусад
Багуудын иргэдийн Нийтийн Хурлын дараа сумын Соёлын төвөөс "Соёлын явуулын үйлчилгээ" зохион байгуулна.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА