Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар:
1. “Халуун ам бүл“ төсөл батлах тухай;
2. “Хайрлагдсан хүүхэд” төсөл батлах тухай;
3. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хэрэгжилт удааширч, хугацаандаа ашиглалтад ороогүй барилга угсралтын ажил болон 2025 онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний тухай;
4. Дулааны станцын барилга, шугам сүлжээний ажлын явцын тухай;
5. “Баянтээг” ОНӨХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн тухай;
6. “Баянтээг түлш” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
7. “Онги-Ус суваг” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
8. 2024 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай;
9. Төсөвт өөрчлөлт оруулах тухай;
10. Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай;
11. Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай;
12. Арвайхээр, Хархорин хотын эдэлбэр газрыг тогтоох тухай;
13. Хуралдаан товлон зарлах тухай.
зэрэг 13 асуудлыг хэлэлцэх юм.