Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ “АРВАЙХЭЭР” НИСЭХ БУУДАЛД БОЛЛОО

2025-06-05

Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн нисэх буудлын ажилтан, албан хаагчид өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Энэ хүрээнд Боинг 737 агаарын хөлгийн макет загварын нээлт, ЕБС-ийн болон МСҮТ-ийн сурагчдын дунд зохион байгуулсан нисэх загварын уралдаан зэрэг арга хэмжээ “Арвайхээр” нисэх буудалд боллоо.
Өвөрхангай аймгийн нисэх буудал анх 1957 онд буюу Монголын анхны 5 нисэх буудлын нэг болон байгуулагджээ. Өдгөө тус газар Арвайхээр, Хархорин, Богд суман дахь Далангийн олон улсын өнгөрөлтийн станц гэсэн гурван салбарт, нийт 28 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай үүргийн, онцгой байдлын, эрүүл мэндийн чиглэлээр жилд дунджаар 200 орчим нислэг үйлддэг ажээ.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%