1925 онд нийслэл хүрээнээ “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй пионерын байгууллага байгуулагдсанаар Монгол Улсад хүүхдийн байгууллагын үүсэл тавигдсан гэж үздэг. Энэхүү түүхэн ойн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болж аймгийн удирдлагууд болон хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчид хуран цуглалаа. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга нээж, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга болон хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлагууд баяр хүргэж үг хэллээ. Үе үеийн хүүхдийн байгууллагын удирдлагууд тухайн цаг үеийнхээ шалгуурыг хэрхэн даван туулж өнөөг хүрсэн тухай түүхэн он цагийн дурдатгалаар баярын хурлын агуулгыг тодотгож, ололт амжилтаа дүгнэсэн онцгой өдөр болж өнгөрч байна.