Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧДЫН ЭРДМИЙН БАЯР БОЛЛОО

2025-06-04

Политехникийн коллежийн төгсөгчид өнөөдөр эрдмийн баяраа хийж, нийт 400 гаруй суралцагч энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол эзэмшлээ. Анх 1974 онд Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэй байгуулагдсан тус сургууль өнгөрсөн хугацаанд 23000 гаруй мэргэжилтэн ажилтанг бэлтгэн, аймаг, орон нутгаа мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнээр ханган ажиллаж байна. Өдгөө тус сургууль 166 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн 81.6 хувьтай байна.
Түүнчлэн олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдаж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын сургуулиад дундаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж, олон улсын PISA үнэлгээнд хамрагдсан, гадаад харилцаа сайн хөгжсөн гээд дурдвал энэ сургуульд онцлох зүйл олон байна.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%