Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар дээр хүүхдээс мэдүүлэг авах өрөөг ашиглалтад оруулж байна. Эрсдэлд орсон хүүхдэд эрхзүйн тусламж үзүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахад зориулагдсан тус өрөөг Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн дэмжлэгтэйгээр "Дэлхийн зөн" олон улсын байгууллага тохижуулж байгаа бөгөөд нийтдээ 29.0 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм байна. Шинээр нээж байгаа хүүхдээс мэдүүлэг авах өрөөтөй сайд О.Алтангэрэл, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга С.Нямгэрэл нар аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Нарангаравын хамт танилцлаа. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотойгоор олон ажил төлөвлөн хийж буйн нэг нь энэ юм.