Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан 69.2 ирцтэйгээр эхэллээ. Энэ удаагийн хурлаар:
1. “Хужирт Эрдэс баялаг” ОНӨУТҮГ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
2. “Хархорин-Ус суваг” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
3. “Хархорин ус суваг” ОНӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;
4. “Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
5. “Өв эко мийт” ОНӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ИТХ-ын Ажлын хэсгийн саналын тухай;
6. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай;
7. “Үхэр сүрэг” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай (Аймгийн ИТХ-ын 2023 оны 20/08 дугаар тогтоол);
8. “Таван төрлийн малын үржлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт, үр дүнгийн тухай (Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 84 дүгээр тогтоол);
9. “Атаршсан газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай” аймгийн ИТХ-ын 2022 оны 13/01 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
10. “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд тариалах тухай” аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 15 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;
11. Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.