“Бид эмэгтэйчүүд” форум хоёр дахь өдрөө салбар хуралдаануудаар үргэлжиллээ. Тухайлбал, боловсролын салбарын хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, Хүүхэд, гэр бүлийн салбарын хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа , Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн салбарын чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар ажиллалаа . Энэ үеэр төлөөлөгч эмэгтэйчүүдийн зүгээс дээрх сэдвийн хүрээнд олон санал хүсэлт гарч, үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж байлаа.