Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“БИД ЭМЭГТЭЙЧҮҮД” ФОРУМД АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 800 ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ЧУУЛЖ БАЙНА

2025-05-21

Монгол Улсын Их Хурлын тамгын газар, НҮБ, КОЙКА, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд форум” төрийн ордонд болж байна. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлал, нийгэмд эерэг нөлөөллийг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй тус форумд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумдаас сонгогдсон ИТХ-ын 800 гаруй эмэгтэй төлөөлөгч нэг дор чуулж буй юм. Форум хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдрийн хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үндсэн илтгэлийг танилцуулж, улс төрийн намуудын төлөөлөл, УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд баяр хүргэж үг хэлэн, бусад улс орнуудаас ирүүлсэн мэндчилгээг танилцууллаа. Тус арга хэмжээг энэ удаагийн УИХ-д сонгогдсон 32 эмэгтэй гишүүд санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%