Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА

2025-05-20

Өвөрхангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран зочлох үйлчилгээний сургалтыг Бат-Өлзий суманд зохион байгуулав. Сургалтад Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий сумдын жуулчны баазууд болон аялал жуулчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг малчин өрхүүд хамрагдсан юм.
Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, энэ салбарын хүний нөөцийг бэлтгэх, жуулчдын тав тухыг хангахад чиглэсэн энэхүү сургалтанд аймгийн ИТХ-ын дарга биеэр оролцож, үйлчилгээ эрхлэгчидтэй санал бодлоо солилцлоо.
Тус сургалтыг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд зочлох үйлчилгээний багш Б.Халиун, Т.Халиунаа нар хөтлөн явуулж, “Дөрвөн бэрх” жуулчны бааз дээр зочин хүлээн авах орчинд дадлага хийлээ.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%