Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотод 05 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 8 багийн нийт 280 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс алтан медалийг “Хилчин барс", мөнгөн медаль “Өмнөговь энержи”, хүрэл медаль “Минтонетт” баг хүртсэн бол эмэгтэйчүүдээс алт “Дархан могулс”, мөнгө “Хилчин”, хүрэл медалийг “Хөвсгөл” баг хүртлээ. Энэ үеэр оны шилдэг тамирчдаа тодруулж, шагнал гардуулсан юм. Тэмцээнийг Монголын Волейболын холбооны улсын дээд лигийн болон олон улсын шүүгчид шүүж, нийслэлийн клубууд, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймгуудаас ирсэн шилдэг тамирчид өрсөлдлөө.