Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“ИРГЭДЭЭ СОНСОНО, АСУУДЛЫГ ШИЙДНЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БАТ-ӨЛЗИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-16

“Иргэдээ сонсоно, асуудлыг шийднэ” нээлттэй хаалганы өдөрлөг Бат-Өлзий суманд болж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын тасгийн албан хаагчид хүрэлцэн очиж, иргэдэд газар дээр нь үйлчиллээ.
Энэ хүрээнд газрын харилцааны чиглэлээр иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг шалгуулах, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах талаарх хүсэлтийг хүлээн авах, улсын бүртгэлийн үйлчилгээний хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр гэх мэт иргэдэд нэн шаардлагатай олон асуудалд холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, шийдвэрлэлээ. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчлөх эрх шилжүүлэх тухай 87 иргэнд, шинээр газар өмчлөх тухай 18 иргэнд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар 24 иргэнд тус тус зөвлөгөө мэдээлэл өгч, нийт 129 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Харин улсын бүртгэлийн үйлчилгээний хүрээнд гадаад пасспорт 21, газрын бүртгэл 58, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл 29, хоршооллын чиглэлээр 4 хүнд үйлчилгээ үзүүлж, нийт 205 хүнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн байна.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%