Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга нар хуралдлаа.

2025-05-19

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга нарын хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр боллоо. 

Тус хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулагдах "Дэвжээ" тэмцээнд багууд, төрийн байгууллагуудтай хамтарч (багийн төлөөлөл 50 хувь, байгууллагын төлөөлөл 50 хувь) багаа бүрдүүлж оролцохоор шийдвэрлэлээ. 

Жаргалант 1 дүгээр баг - Жаргалант багийн цэцэрлэг

Таац 2 дугаар баг - Жаргалант багийн Ерөнхий боловсролын сургууль

Шивээ-Овоо 3 дугаар баг - Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

Шуранга 4 дүгээр баг - Эрүүл мэндийн төв

Бадрал 5 дугаар баг - Засаг даргын Тамгын газар

Бөөрөлжүүт 6 дугаар баг - 1 дүгээр цэцэрлэг 

Өлт 7 дугаар баг - 2 дугаар цэцэрлэг

Онги 8 дугаар баг - Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуультай тус тус хамтарч "Дэвжээ" тэмцээнд оролцохоор болсон. 

"Дэвжээ"  тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, гэр бүлийн "Андгай өргөх ёслол"-ыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус  зохион байгуулахаар боллоо. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%