Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хорооноос салбар зөвлөлтөйгөө хамтран зохион байгуулж энэхүү бүсийн зөвлөгөөнд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдыг төлөөлж 540 төрийн албан хаагч оролцож байна.
Зөвлөгөөний эхний өдөр "Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ" хэлэлцүүлэг, "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ" сургалт, хэлэлцүүлэг, "Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Мөн "Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, төрийн удирдах албан дахь удирдах түвшний жендер" сургалт, сурагчидтай "Төрийн алба-Бидний ирээдүй" сэдэвт уулзалт хийгдэнэ.