Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

🎉 “ПРО БОНО – 2025” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна!

2025-05-01

Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монголын хуульчдын холбооны санаачилгаар улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг #Хуульчийн_Про_Боно_Өдөр тохиож байна.
⭕ Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон Богд, Хархорин, Хужирт сумдад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, төрийн байгууллагуудын зарим үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэх “Про боно – 2025” өдөрлөг зохион байгуулагдаж байна.
⭕ Арвайхээр суманд:
Монголын Хуульчдын Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс
Аймгийн Шүүх
Аймгийн Прокурорын газар
Аймгийн Цагдаагийн газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Бүсийн Шүүхийн шинжилгээний төв
Улсын бүртгэлийн хэлтэс
Нийгмийн даатгалын хэлтэс
Архивын хэлтэс
Стандарт, хэмжил зүйн хэлтэс
Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч
Монголын өмгөөлөгчдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар гэх мэт хуулийн болон төрийн байгууллагууд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
👩‍⚖️ Өдөрлөгийн хүрээнд иргэд:
✅ Анхан шатны хууль, эрх зүйн зөвлөгөө авах
✅ Зарим төрийн үйлчилгээг газар дээр нь үнэ төлбөргүй авах
✅ Гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагуудад шууд хүргэх
боломжтой юм.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 100
34 / 34%
32 / 32%
25 / 25%
6 / 6%
3 / 3%