Малчдын зөвлөгөөн-2025” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Т.Хүрэлбаатар, сумын Засаг дарга Г.Цэрэнтогтох, Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн , Хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Ганхуяг, Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Цэнгэл, МААЭШХ-ийн доктор профессор Б.Мяхдадаг, Монгол улсын тэргүүлэх зүйч докторант Д.Баатартуяа, Сноу фийлдс ХХК-ний захирал Ц.Ган-Өлзий, Өвөрхангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Жаргалбаатар , Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн тасаг, татварын байцаагч,Сумын цагдаагийн тасаг, Нийгмийн даатгалын байцаагч, Хаан банк, Төрийн банк нар малчдад мэдээлэл хүргэсэн. “Малчдын зөвлөгөөн” нэгдсэн арга хэмжээний үр дүнд ”Мал аж ахуйг хөгжүүлэх бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага, малын үүлдэр угсаа, үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх, тоог чанарт шилжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, жижиг дунд үйлдвэр үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Тус арга хэмжээний үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга П.Ожидмаа "Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий танилцуулга, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд малчин, иргэн бүрийн оролцоо чухал талаар болон Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн сумын Цагдаагийн тасгаас суманд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо, гарах болсон шалтгаан, үр дагаврын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өглөө.