ИТХ-ын Зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 11:00 цагт 71.4 хувийн ирцтэйгээр хуралдав. Тус хурлаар ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдааны тов тогтоох асуудлыг хэлэлцэж хуралдааныг 04 дүгээр сарын 30-ний өдрийн 09:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар::
1. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн хуралдааны товыг тогтоох тухай
2. Сумын хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг батлах тухай
3. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай
4. Шивээ-Овоо 3 дугаар багийн дахин төлөвлөлтийг батлах тухай
5. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
6. Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
7. Уул уурхайн баримтлах бодлого батлах тухай
8. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах тухай
9. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.