Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 02 дугаар сарын 17-ний өдөр хуралдана.

2025-02-10

Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 5-р хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас сумын ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэнэ. Үүнд:
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэн батлах
2. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн 2024 онд төвлөрсөн хүүг зарцуулах төлөвлөгөө батлах тухай
3. Сумын Газар зүйн нэрийн тодруулга хийсэн ажлын тайлан хэлэлцүүлэх тухай
4. “Шивээ-Овоо” 3 дугаар багийн дахин төлөвлөлтийн ажлыг хэлэлцүүлэх тухай
5. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хороо байгуулах тухай
6. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонд тодорхойлох тухай
7. 2025 онд бэлтгэх түлшний болон хэрэглээний модны хэмжээ тогтоох тухай
8. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө батлах тухай
9. Сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
10. “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн хүрээнд суманд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай
11. Төсөвт байгууллагын хөрөнгө актлах тухай
12. Бусад
 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%