Уянга сумын Жаргалант 1, Таац 2, Шивээ-Овоо 3, Шуранга 4, Бадрал 5, Бөөрөлжүүт 6, Өлт 7, Онги 8 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
БИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
БИНХ-ын тооллогын ажлын хэсэг байгуулах тухай
БИНХ-ын хуралдаан даргалагчийг сонгох тухай
БИНХ-ын Зөвлөл байгуулах тухай
Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Жаргалант 1-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагт Жаргалант багийн ЕБС-ийн зааланд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 353 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Жаргалант 1-р багийн БИНХ- даргалагчид Б.Пүрэвдаваа, П.Бямбатогтох нар нэр дэвшсэнээс Батдоржийн Пүрэвдаваа олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Жаргалант багийн Засаг даргад С.Буяндэлгэр, Г.Гэрэл, С.Гүндалай нар нэр дэвшсэнээс Сантүндэвийн Буяндэлгэр 178 иргэний санал буюу 51,6 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Таац 2-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 04-ний 11:49 цагт Жаргалант багийн төв, спорт цогцолборийн зааланд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 354 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Таац 2-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид Г.Одбаатар, Ч.Даваадагва, Б.Бямбадорж, Ц.Ганбаатар, О.Цэрэнжаргал, Б.Дашжанцан нар нэр дэвшсэнээс Гунгаагийн Одбаатар олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Таац 2-р багийн Засаг даргад Г.Баярлхагва, Т.Заяахүү, Б.Биндэръяа нар нэр дэвшсэнээс Г.Баяхлхагва 146 иргэний санал буюу 52,7 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Шивээ-Овоо 3-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 03-ний 12 цагт Ахмадын өргөөний зааланд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 261 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо. Хуралдаанаар :
Шивээ-Овоо 3-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид М.Буянхишиг, С.Хэнмэдхэв, Д.Оюунчимэг нар нэр дэвшсэнээс Д.Оюунчимэг олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Шивээ-Овоо 3-р багийн Засаг даргад Т.Нармандах, Л.Лхагдулам, Б.Лхамсүрэн, Г.Булган нар нэр дэвшсэнээс Төмөрчөдөрийн Нармандах 140 иргэний санал буюу 53,8 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Шуранга 4-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 05-ний 14:45 цагт Шуранга багийн төвд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 357 иргэн хуралдаанд оролцож хүчин төгөлдөр боллоо.
Шуранга 4-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид Б.Данзандорж, П.Дашзэвэг, Г.Шүрэнцэцэг, Ч.Пүрэвдорж нар нэр дэвшсэнээс Пүрэвдоржийн Дашзэвэг олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Шуранга 4-р багийн Засаг даргад Ж.Мишигдавга, Г.Сангилэг нар нэр дэвшсэнээс Ганхуягийн Сангилэг 191 иргэний санал буюу 53,5 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Бадрал 5-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 06-ний 11:25 цагт багийн төвд эхлэв хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 402 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Бадрал 5-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид П.Эрдэнэ-Очир, Б.Бат-Эрдэнэ, Г.Гантулга нар нэр дэвшсэнээс Г.Гантулга нэрээ татаж П.Эрдэнэ-Очир олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Бадрал 5-р багийн Засаг даргад Ц.Эрдэнэхүү, М.Сугаррагчаа, Б.Баасанжаргал нар нэр дэвшсэнээс Цэрэнпилийн Эрдэнэхүү 285 иргэний санал буюу 68,1 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Бөөрөлжүүт 6-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 07-ний 12:14 цагт Бөөрөлжүүт багийн төвд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 307 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Бөөрөлжүүт 6-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид Б.Бямбадоржийн нэр дэвшиж өөр нэр дэшигч гараагүй тул Баасандашийн Бямбадорж 100 хувийн санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Бөөрөлжүүт 6-р багийн Засаг даргад Ц.Даваадаш, Б.Өнөржаргал нар нэр дэвшсэнээс Цэвэлсүрэнгийн Даваадаш 272 иргэний санал буюу 88,1 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Өлт 7-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 09-ний 11 цагт Өлт багийн төвд эхлэв. Хуралдаанд 3 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 372 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Өлт 7-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид Б.Бямбатогтох, Э.Лхагвадорж нар нэр дэвшсэнээс Банзрагчийн Бямбатогтох олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Өлт 7-р багийн Засаг даргад Г.Лхагвадулам, Р.Сосорбурам нар нэр дэвшсэнээс Ганхуягийн Лхагвадулам 191 иргэний санал буюу 51,3хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.
Онги 8-р багийн ИНХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 03-ний 15 цагт Сумын соёлын төвд эхлэв. Хуралдаанд 5 өрх тутмаас нэг хүн ирж, нийт 369 иргэн оролцож хүчин төгөлдөр боллоо.
Онги 8-р багийн БИНХ-ын хуралдаан даргалагчид Д.Санлиг, Ж.Эрдэнэбаяр, А.Амгаланбаатар нар нэр дэвшсэнээс Даваадоржийн Санлиг олонхын санал авч БИНХ-ын хуралдааны даргаар сонгогдлоо.
Багийн ИНХ-ын зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Онги 8-р багийн Засаг даргад Т.Нямсүрэн, Ж.Отгонсүрэн, А.Долгорсүрэн нар нэр дэвшсэнээс эхний санал хураалтаар нэр дэвшигч нарын хэн ч олонхын санал аваагүй учир хамгийн олон санал буюу Т.Нямсүрэн 180 санал, А.Долгорсүрэн 126 санал авсан тул дахин санал хураалт явуулж санал хураалтад 336 иргэн оролцсоноос Төмөрчөдөрийн Нямсүрэн 280 иргэний санал буюу 53,6 хувийн санал авч Багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшиж сумын Засаг даргад уламжлахаар боллоо.