Өнөөдөр /2025.01.31/ 19 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт боллоо. Сургалтаар аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар төсөв санхүү, хөдөө аж ахуй, цаг агаар, хүүхэд хамгаалал, хөдөлмөр халамж, гамшиг ослын чиглэлээр мэдээлэл өгч, сумдын удирдлагуудын асуултад хариулсан юм.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ, ЗДТГ-аас сумдын үйл ажиллагаанд хийсэн хяналт – шинжилгээ, үнэлгээг дүгнэж, ажлаараа тэргүүлсэн сумдын дарга нарыг шагнасан бөгөөд аймгийн Засаг даргаас сумдын дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.