Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа.

2024-12-11

          ИТХ-ын Зөвлөл 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагт  71.4 хувийн ирцтэйгээр хуралдав. /зөвлөлийн 1 гишүүн онлайнаар хуралд оролцож, 2 гишүүн чөлөөтэй байв./ Тус хурлаар ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааны тов тогтоох асуудлыг хэлэлцэж хуралдааныг 12 дугаар сарын 20-ний өдрийн 09:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд, Хороодын хуралдааныг 12 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт ЗДТГ-т хуралдуулахаар шийдвэрлэлээ. 

          Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар:

1. Төлөөллийн байгууллагын төлөөлөл сонгох тухай

2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай

3. Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийн тухай

4. Хөрөнгө актлах тухай

5. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай

5. Бусад асуудлыг хэлэлцэнэ. 

 

 

 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%