Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага дараах асуудлаар төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулна гэж заасан бөгөөд сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаанаас Нийтийн сонсголын сэдэв, товыг тогтоосон юм. Нийтийн сонсголыг “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл” сэдвээр хийхээр тогтоосон бөгөөд сонсгол даргалагчаар Онги 8 дугаар багийн төлөөлөгч Г.Цэрэнтогтохыг сонгосон юм.
Тус сонсголд оролцогчоор Б.Ганбат, Б.Гантулга, Ё.Соёлмаа, Б.Данзандорж, П.Оюунцэцэг, Г.Маналхүү, Б.Сосорбурам, Т.Нармандах, Г.Баттулга, П.Мэндбаяр нар бүртгүүлж хүрэлцэн ирсэн бөгөөд Ц.Должинсүрэн, П.Дашзэвэг нар чөлөө авсан юм. Сонсголд тайлбар мэдээлэл өгөхөөр дуудагдсан төрийн байгууллага, албан тушаалтнаар:
1. ИТХ-ын дарга Т.Хүрэлбаатар
2. Засаг дарга Б.Бямбадорж
3. Засаг даргын орлогч Т.Болдбаатар
4. Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн
5. Төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Энхбат
6. ЗДТГ-ын Нягтлан бодогч Ц.Оюунчулуун
7. Багийн Засаг дарга Ц.Эрдэнэхүү, Ц.Даваадаш, Б.Тансаг, Д.Санлиг
8. Үнэлгээний хорооны гишүүн Ш.Ганчимэг, Д.Даариймаа,
9. Ажил хүлээж авсан ажлын хэсгийн гишүүн Х.Дашрэнцэн, Х.Лхагвасүрэн, Д.Санжидмаа нар хүрэлцэн ирсэн байв.
Сонсгол 10 цаг 40 минутад эхэлж 13 цаг 46 минутад өндөрлөв. /Сонсголыг 3 цагийн хугацаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал фэйсбүүк хуудсаар лайв хэлбэрээр шууд дамжуулсан юм./
2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын иргэдээс авах саналыг 2022 оны эхний хагас жилд цаасан хэлбэрээр хөрөнгө оруулалтын арга хэмжээнд нийт 8 багийн иргэдээс давхардсан тоогоор 15 төсөл, арга хэмжээнд 3865 санал, малын тоо толгойн албан татварын хөрөнгө оруулалтаар 10 төсөл, арга хэмжээнд давхардсан тоогоор 1954 санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлаар баталгаажуулан сумын Засаг даргад хүргүүлсэн. Сумын хэмжээнд эрэмбэлэх ажлын хэсэг 8 багаас ирсэн саналыг хөгжлийн бодлого, бусад чиг үүргээр эрэмбэлсэн.
Үүнд: Хөрөнгө оруулалтаар
1. Бөөрөлжүүтийн голын гүүрний үлдэгдэл санхүүжилт-148,234,800
2. Жаргалант багийн ерөнхий төлөвлөгөө-30,000,000
3. Гамшгаас хамгаалах зардал-25,000,000
4. Сумын төвийн засмал замын зураг төсөв-30,000,000
5. Сумын төвийн орчны тохижилтын хашаа барих-20,000,000
6. 7-р багийн төвийн засвар,өвсний фондын өргөтгөл-30,000,000
7. Ногоон байгууламж нэмэгдүүлэх-20,000,000
8. Сумын төвийн цамхагт гэрэлтүүлэг-48,753,000
9. Сумын төвийн камержуулалт-50,000,000
10. Сумын хэмжээнд газарзүйн нэрийн тодруулалт хийх-15,000,000
11. Онгийн голын гүүрний засвар-50,000,000
Малын тоо толгойн албан татварын хөрөнгө оруулалтаар
1. Хадлангийн зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмж-87,000,000
2. Малын үүлдэр угсааг сайжруулах-23,000,000
3. Мал эрүүлжүүлэх-10,000,000
4. Хортон, мэрэгчтэй тэмцэх-6,000,000
5. Малчдад зориулсан сургалт сурталчилгааны арга хэмжээ-9,000,000
6. Гэмт халдлага, гамшгаас хамгаалах-5,000,000
7. Шуранга багийн Эх булагийн худгийн засварын нэмэлт санхүүжилт-5,000,000
Нийтийн сонсголын хүрээнд эдгээр 18 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн талаар нээлттэй хэлэлцүүлж холбогдох баримт материалтай танилцан, оролцогч бүр асуулт асууж холбогдох албан хаагчид хариултыг өгч зарим асуудлыг эцэслэн тасалж, зарим асуудлыг эрх бүхий этгээдэд танилцуулахаар боллоо. Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу сонсгол даргалагч нь сонсголын тайланг хянаж, эрх бүхий этгээдэд танилцуулах бүрэн эрхтэй юм. Харин журамд заасны дагуу сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан ямар нэгэн зарга, гомдол үүсгэхгүй ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй юм.
Сонсголын төгсгөлд сонсгол даргалагч, Ажлын албаны зүгээс нийтийн сонсголыг тодорхой хэмжээнд үр дүнтэй зохион байгуулагдсан талаар дурдаж, цаашид нийтийн сонсголыг үе шаттай, чанартай зохион байгуулах талаар мэдэгдсэн юм.
Нийтийн сонсгол зохион байгуулах журамд заасны дагуу сонсголын тэмдэглэлийг аудио болон бичгэн хэлбэрээр хийж тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсанд ажлын 5 өдөрт багтаан байршуулах тул иргэд та бүхэн энэхүү веб сайт, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал фэйсбүүк хуудсаар зочилж танилцаарай.