Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдаанаас төлөөлөгчдийн олонхын санал авсан Гэндэнсүрэнгийн Цэрэнтогтохыг сумын Засаг даргад нэр дэвшүүллээ.

2024-12-04

      Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн "Уянга сумын Засаг даргаар П.Загарзүсэм нь ажиллах боломжгүй талаар өөрийн хүсэлтээ илэрхийлсэн тул хуулийн дагуу сумын Засаг даргаар томилогдох хүнийг дахин нэр дэвшүүлж ирүүлэх тухай" 1/586 дугаар албан бичгийг үндэслэн ИТХ-ын Зөвлөл хуралдаж ээлжит бус 3 дугаар хуралдааныг товлосон юм.

   Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит бус 3 дугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар "Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх" асуудлыг хэлэлцсэн бөгөөд 

        МУЗЗНДНТУтХ-ийн дагуу ИТХ-ын төлөөлөгч П.Манал төлөөлөгч Г.Цэрэнтогтохыг, төлөөлөгч Г.Баярлхагва сумын Засаг дарга Б.Бямбадоржийг тус тус нэр дэвшүүлж Төлөөлөгчдийн 55.17 хувийн саналаар Гэндэнсүрэнгийн Цэрэнтогтохыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%