Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангийн ивээл дор Уянга сумын 2024 оны насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээний эрэгтэй ангилалд: Тэргүүн байранд Онги 8 дугаар багийн иргэн П.Ганбаатар, Дэд байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Б.Ганбат, Гутгаар байранд Шивээ-Овоо 3 дугаар багийн иргэн С.Төгсжаргал,
Тэмцээний эмэгтэй ангилалд: Тэргүүн байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Б.Цэндсүрэн, Дэд байранд Бадрал 5 дугаар багийн иргэн Г.Баасанханд, Гутгаар байранд Р.Цэцэгмаа нар шалгарлаа.
Тус тэмцээний эрэгтэй эхний 2, эмэгтэй 1 дүгээр байранд шалгарсан тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
Оюун ухаан дэлгэрэх болтугай.