Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 72.4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1.Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай
2. ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
3.Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах тухай
4. Ёс зүйн дэд хороо байгуулах тухай
5. 2024 оны төсөвт тодотгол хийх тухай
6.Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийн тухай
7. Орон нутгийн хөгжлийн сангаар 2024 онд хийж гүйцэтгэж байгаа ажлын явцын тухай
8. Сумын газар зүйн нэрийн тодруулгын тайлан хэлэлцэх тухай
9. Жаргалант багийн ерөнхий төлөвлөгөөний ажлын тайлан хэлэлцэх тухай
10. Нийтийн сонсголын тов, сэдэв тогтоох тухай
Ээлжит 2 дугаар хуралдааны өмнө Иргэний засаглал ТББ-ын сургагч багш Б.Ууганхүү "ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт"-ыг орсон бөгөөд тус сургалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл хүргэсэн юм.