Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“Ганданцээпэллин, Чойрдацан хийдүүдийн удирдлага, лам нарт холбогдох хууль, журмын талаар мэдээлэл өгч, санал солилцох” сургалт зохион байгууллаа.

2024-11-11

           Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шашны байгууллагад зөвшөөрөл олгох, хяналт тавих журам, Хийдүүдийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, албан хэрэг хөтлөлтийн стандартын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор "Ганданцээпэллин, Чойрдацан хийдийн удирдлага, лам нарт холбогдох хууль, журмын талаар мэдээлэл өгч, санал солилцох" сургалтыг ажмилттай зохион байгууллаа. 

         Тус сургалтад Ганданцээпэллин, Чойрдацан хийдийн удирдлага, лам нар оролцсон бөгөөд "Хийдүүд, лам хуварга нартаа зориулан хууль, холбогдох журам, албан хэрэг хөтлөлт, үйл ажиллагааны тайлан хэрхэн бичих талаар мэдлэг, мэдээлэл өгч, харилцан санал солилцож буйд ихэд талархаж байгаа"-гаа илэрхийлсэн юм. 

          Сургалтын үеэр хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн "Шилдэг залуу" алтан медалиар Ганданцээпэллин хийдийн хамба лам М.Бямбадорж, Чойрдацан хийдийн хамба лам Н.Манал нарыг шагнасан юм. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%