Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 18-ний өдрийн 09:00 цагт хуралдана.

2024-11-11

   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр /11.11/ хуралдаж ээлжит 2 дугаар хуралдааныг 11 дүгээр сарын 18-ний өдрийн 09:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ. 

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

  1. Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай
  2. ИТХ-ын дэргэдэх  хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг  батлах тухай
  3. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах тухай
  4. Ёс зүйн дэд хороо байгуулах тухай
  5. Нийтийн сонсголын сэдэв, тов тогтоох тухай
  6. Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай
  7. Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийн тухай
  8. Орон нутгийн хөгжлийн сангаар 2024 онд хийж гүйцэтгэж байгаа ажлын явцын тухай
  9. Сумын газар зүйн нэрийн тодруулгын тайлан хэлэлцэх тухай
  10. Жаргалант багийн ерөнхий төлөвлөгөөний ажлын тайлан хэлэлцэх тухай
  11. Бусад асуудал

      ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны өмнө Нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн багштай хамтран ИТХ-ын Ажлын албанаас "Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт"-ыг зохион байгуулахаар боллоо.

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 95
32 / 34%
29 / 31%
25 / 26%
6 / 6%
3 / 3%