ИТХ-ын Зөвлөл 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт хуралдлаа. Хурал 85,7 хувийн ирцтэйгээр хуралдав. /зөвлөлийн 1 гишүүн онлайнаар хуралд оролцов. 1 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар Зөвлөлийн даргаас чөлөө авсан байв./ Тус хурлаар ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журмыг танилцуулж, ИТХ-ын Зөвлөлийн хуралдааны дэгийг баталж, ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 11 дүгээр сарын 18-ний өдрийн 09:00 цагт ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Сумын ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай
- ИТХ-ын дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
- Төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг батлах тухай
- Ёс зүйн дэд хороо байгуулах тухай
- Нийтийн сонсголын сэдэв, тов тогтоох тухай
- Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай
- Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийн тухай
- Орон нутгийн хөгжлийн сангаар 2024 онд хийж гүйцэтгэж байгаа ажлын явцын тухай
- Сумын газар зүйн нэрийн тодруулгын тайлан хэлэлцэх тухай
- Жаргалант багийн ерөнхий төлөвлөгөөний ажлын тайлан хэлэлцэх тухай
- Бусад асуудал
ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны өмнө Нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн багштай хамтран ИТХ-ын Ажлын албанаас "Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт"-ыг зохион байгуулахаар боллоо.