Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу Уянга сумын ИТХ-ын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Тус сумын 8 тойргоос нийт 29 төлөөлөгч сумын ИТХ-д сонгогдож 10 дугаар сарын 21-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийсэн билээ.
Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 онд сонгогдсон төлөөлөгчидтэй холбоотой зарим тоо баримтаас дурдвал:
Боловсролын хувьд: Магистр 2, Бакалавр 15, Тусгай дунд 2, Бүрэн дунд 2, Бүрэн бус дунд боловсролтой 2 төлөөлөгч сонгогдсон байна.
Эзэмшлийн мэргэжлийн хувьд: Эдийн засагч, нягтлан бодогч 5, эрх зүйч 1, малын их эмч 2, байгаль орчны хяналт үнэлгээ 1, Байгаль хамгаалагч 2, Багш 5, Малын санитар мэргэжилтэй 1 төлөөлөгч сонгогдсон байна.
Ажлын байрны хувьд: Төрийн албан хаагч 8, Төрийн үйлчилгээний албан хаагч 4, Хувийн аж ахуйн нэгжид 5, Хувиараа бизнес эрхлэгч 6, Малчин 6 төлөөлөгч байна. Нийт сонгогдсон 29 төлөөлөгчийн 10.3% нь буюу 3 нь эмэгтэй төлөөлөгч байна.
Насны хувьд: Хамгийн ахмад настай төлөөлөгч нь 1 дүгээр тойрог, Жаргалант 1 дүгээр багаас сонгогдсон Гэндгээгийн Гэрэл 62 настай бол, хамгийн залуу төлөөлөгч нь 7 дугаар тойрог, Өлт 7 дугаар багаас сонгогдсон Өсөхбаатарын Баасандорж 26 настай юм.
Нийт төлөөлөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.