Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар зохицуулсан юм.
Үүний дагуу сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.