Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт "Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр сумын Сонгуулийн хорооноос сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг ИТХ-д өргөн мэдүүллээ.
МУЗЗНДНТУтХ-ийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах юм.