Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” өнөөдөр тохиож байна.

2024-09-10

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Уянга сумын Ганданцээпэллин, Чойрдацан хийдийн лам хуврагууд хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулан Жандаг манж, Долоон доо, Долоон ерөөл, Оройн ерөөл, Ерөөлийн хаан, Маанийн ерөөл, Доржзовд зэрэг номуудыг хурж байна. Түүнчлэн сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Ганданцээпэллин хийд, Чойрдацан хийд, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран "Хэлмэгдүүлэлт ба цагаатгал" сэдэвт гар зургийн уралдаан, бяцхан ном бүтээх, ханын сонин хийх уралдаануудыг зохион байгуулж байнаэ.
 
 
Халуун сэтгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү март...

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 99
34 / 34%
31 / 31%
25 / 25%
6 / 6%
3 / 3%