Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох мал сүрэг, түүний дотор ашиг шим арвинтай "Уянга сарлаг" үхрийн омог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, хойч үедээ өвлөн уламжлуулах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг боловсруулан ашиглах арга ухааныг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сарлагийн баяр 2024" арга хэмжээг 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Шуранга 4 дүгээр багт амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглалтын холбоо, Малчин телевиз, сумын Соёлын төв, сарлагийн түүхий эд боловсруулдаг аж ахуйн нэгж, иргэд хамтран зохион байгуулагчаар оролцлоо.
Сарлагийн баярын үеэр:
- "Уянга сарлаг" үхрийн омгийг танилцуулж,
- Сарлаг үхрийн уралдаанд 13 сарлаг уралдаж тэргүүн байранд Таац 2 дугаар багийн Дарханбаатарын бор, дэд байранд Шуранга 4 дүгээр багийн Б.Маналын хар халзан, гутгаар байранд Таац 2 дугаар багийн Дарханбаатарын бор тарлан сарлаг,
- Сарлаг үхэр бугуйлдах тэмцээнд 107 бугуйлч оролцсоноос тэргүүн байранд Хайрхандулаан сумын малчин Д. Бямбадорж, дэд байранд Уянга сумын таац 2-р багийн малчин М. Хүлэгбаатар гутгаар байранд Шуранга 4-р багийн малчин Ю. Ганзориг,
- Сарлаг үхэр булгиулах тэмцээнд 42 малчин оролцсоноос тэргүүн байранд Хайрхандулаан сумын малчин Д. Бямбадорж, дэд байранд Уянга Шуранга 4-р багийн малчин М. Батнасанжаргал, гутгаар байранд Өлт 7-р багийн малчин М. Эрдэнэбат,
- "Сарлаг унасан сайхан хос" шалгаруулах тэмцээнд 3 хос оролцож тэргүүн байранд 5-р багийн Г. Лхагвацэрэн Б. Отгонсүрэн, дэд байранд 4-р баг Г. Эрдэнэбат Б. Ууганзаяа, гутгаар байранд 6-р баг Б. Батжаргал Г. Мягмарсүрэн
- Сарлагийн савагаар дээс томох тэмцээн /Саальчин бүсгүйчүүдийн дунд/-д 21 оролцогч оролцож тэргүүн байранд Шуранга 4 дүгээр багийн Д.Сэрчмаа, дэд байранд Бадрал 5 дугаар багийн П.Ариунаа, гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн Т.Нямсүрэн,
- Сарлагийн түүхий эдээр хийсэн бренд бүтээгдэхүүн шалгаруулах тэмцээнд 7 оролцогч оролцож тэргүүн байранд Бадрал 5 дугаар багийн Өнөржаргал, дэд байранд Өлт 7 дугаар багийн Пүрэвчулуун, Гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн Дулмаа,
- Сүү сайтай үнээ шалгаруулах тэмцээнд 9 оролцогч оролцож тэргүүн байранд Бадрал 5 дугаар багийн Одтуяагийн хар тарлангаас 5.2%-ийн тослогтой 3.6л сүү , дэд байранд Өлт 7 дугаар багийн Б.Пүрэвчулууны хар тарлангаас 5%-ийн тослогтой 3.4л сүү, гутгаар байранд Шуранга 4 дүгээр багийн М.Батмөнхийн шийр цагаан халзан үнээнээс 6.2%-ийн тослогтой 3.2л сүү сааж тэргүүллээ.
Тус арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэж хамтран ажилласан С.Дорждагва захиралтай Өгөөмөр-Өргөө ХХК, Т.Соёл-Эрдэнэ захиралтай Баярсгоулд ХХК-ний хамт олон, Сарлагийн түүхий эдээр хийсэн бренд бүтээгдэхүүн шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэсэн Хан-Арвай ХХК-ний захирал Т.Батзаяа, Сарлаг унасан сайхан хос тэмцээний 3 дугаар байрыг ивээн тэтгэсэн Уянга сумын Хан-Арвай ХХК-ний захирал Б.Гантулгын гэр бүлд талархал илэрхийлье.
Сарлагийн баяр 2024 арга хэмжээг Малчин телевизээр нэвтрүүлэг болгон гаргах юм.