Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

"Сарлагийн баяр 2024" арга хэмжээ 08 дугаар сарын 08-ний өдөр зохион байгуулагдана.

2024-07-30

      Сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох мал сүрэг, түүний дотор ашиг шим арвинтай  "Уянга сарлаг" үхрийн омог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, хойч үедээ өвлөн уламжлуулах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг боловсруулан ашиглах арга ухааныг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Сарлагийн баяр 2024" арга хэмжээг 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Шуранга 4 дүгээр багийн Шурангын улаан цохионы дэргэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

         Тус арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын бэлчээр ашиглалтын холбоо, Малчин телевиз, сумын Соёлын төв, сарлагийн түүхий эд боловсруулдаг аж ахуйн нэгж, иргэд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. 

Сарлагийн баярын үеэр:

  • "Уянга сарлаг" үхрийн омгийн танилцуулга
  • Сарлаг үхрийн уралдаан
  • Сарлаг үхэр бугуйлдах тэмцээн
  • Сарлаг үхэр булгиулах тэмцээн
  • "Сарлаг унасан сайхан хос" шалгаруулах тэмцээн
  • Сарлагийн савагаар дээс томох тэмцээн /Саальчин бүсгүйчүүдийн дунд/
  • Сарлагийн түүхий эдээр хийсэн бренд бүтээгдэхүүн шалгаруулах
  • Сүү сайтай үнээ шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

                Та бүхнийг Уянга сумын "Сарлагийн баяр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Холбоо барих утас: 99311863, 99121417

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 99
34 / 34%
31 / 31%
25 / 25%
6 / 6%
3 / 3%