Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" 17/06 дугаар тогтоол, Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ИТХ-ын Ажлын албанаас 05 дугаар сарын 08-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулахаар хүргүүлсэн.
ХЗДХЯ-ний 06 дугаар сарын 07-ний өдрийн 1/2940 тоот албан бичгээр "Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" 17/06 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 6845 дугаарт бүртгэсэн тухай хариу ирүүллээ. Ингэснээр Бадрал 5 дугаар багийн Мааньтын Нохойн усны амнаас Тээлийн даваа хүртэл, Тээлийн даваанаас Мэргэн усны даваа хүртэл, Мэргэн усны даваанаас Нохойн усны даваа хүртэлх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
