Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ

Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2024-05-29

             05 дугаар сарын 29-ний өдөр Бөөрөлжүүт 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.  Хуралдааны өмнө сумын ИТХ-ын дарга Г.Сангилэг, Засаг дарга Б.Бямбадорж, ИТХ-ын мэргэжилтэн Ж.Бямбаа, ЗДТГ-ын Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Сэрсэннамжил, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Даваадолгор, Б.Насанбуян, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа, Нийгмийн даатгалын байцаагч Б.Сосорбурам, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаа, цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнэ нар оролцож өөрсдийн эрхлэх асуудлын хүрээний мэдээллийг хүргэж, иргэдийн асуултад хариулсан юм. Түүнчлэн тус хуралдааны үеэр Шинэ хоршоо хөдөлгөөний сургагч багш нар мэдээлэл хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

                   Тус хуралдаанаар ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналын эрэмбэлэлт, Хуучин өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 

           Иргэд та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцоорой. 

ИРГЭН ТА UYANGA.UVURKHANGAI.KHURAL.MN САЙТААС ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 59
24 / 41%
14 / 24%
18 / 31%
3 / 5%
0 / 0%